Байгууллагын тухай

Монгол улсын шинжлэх ухааны академи

Монгол улсын шинжлэх ухааны академи

Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар ШУА-ийг байгуулсан билээ. 1961 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн анхдугаар чуулган хуралдаж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн академийн анхны гишүүдээ сонгосноор, Монгол улсад эрдэм шинжилгээний ажил дагнан эрхлэх анхны бие даасан шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй.

Хаяг

ШУА-ийн Төв байр, Энхтайваны өргөн чөлөө 54б, 14-р хороолол, 13-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 13330, Монгол улс

И-мэйл хаягinfo@mas.ac.mn
Холбоо барих51262247