Зохиогчийн тухай
.jpg)
Дулдуйт Данзанравжаа
Тэрээр 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын 25-нд Шувуун хэмээх жижиг шанд буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу ард эцэг Дулдуйт болон эх Лхамсүрэн (Өлзийт болон Мажигханд) нарын ганц хүү болон мэндэлжээ. Таван нас хүртлээ аавтайгаа гуйлга хийн амьдарч байгаад нэгэн өдөр өөрийн өмнөх дүрийг таньж, айлын үүдэнд байсан ламаас морио авъя гэж нэхсэнд нөгөөх лам ямар учиртайг асуутал өмнөх дүрийнхээ тухай ярьжээ. Зургаан настайдаа нутгийн нэг ноёны найран дээр “Хурмаст тэнгэр” хэмээх гүн ухааны шүлэг хэлж хавь ойрын хүмүүсийг алмайруулжээ. Шүлгийн үгийг дурдвал, “Үүл нь гараад бороо орохын цагт үүдэн гэмээ нь хойморьт нь ялгаан юун, Үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин гэмээ нь залуу ялгаа юун” хэмээдэг билээ.
Төрсөн он1803-01-01
Нас барсан он1856-01-01
Хүйс
Төрсөн газар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт
Мэргэжил